Эрдэнэбилэг Энхбат — Намтар
Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуульд элссэн. 2005 онд Булган аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Түүний амжилтын гараа

Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуульд элссэн. 2005 онд Булган аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Түүний амжилтын гараа ингэж эхэлж байлаа. 2009 онд улсын начин цол хүртэн, өвөөгийнхөө хүслийг биелүүлсэн. -Улсын начин цолоо 2012, 2013, 2019 онд баталсан нь давтахад бэрх амжилт. -Улсын наадамд таван удаа дөрөв давсан. -Төрийн наадамд дөрвөн удаа шөвгөрч, улсын начин цолдоо элбэг дүүрэн хүчтэн байлаа. -Өсөх идэр, өргөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй. -Э.Энхбатыг улсын начин цолоо ахиулаасай, дээшээ барилдаасай гэж дээлийнх нь захыг мушгисан хүн олон. Тэрбээр “Би улсын начин цолтой явсаар зодог тайлсан ч харамсахгүй. Гол нь цолдоо эзэн байх чухал” гэж байв. -Заал, танхимын барилдаанд олон удаа түрүүлж, үзүүрлэсэн шилдэг начин. -Хутгах, хөмрөх, хавирах, тохох, тонгорох, мордох дархан мэхтэй. -Хариу мэхийг дадамгай хийдэг гоц чадвар, барилдааны мэдрэмжээрээ онцгойрдог байв. -Э.Энхбат үндэсний бөхөөс гадна бөхийн цөөнгүй төрлөөр хичээллэсэн. -Самбо, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин байв. Тив, дэлхийн олон тэмцээнд эх орноо төлөөлөн зодоглосон бөх. -Жүдо бөхийн ОУХМ цолтой. Монголын спортын салбар тэр тусмаа жүдо, үндэсний бөх Э.Энхбат начнаар дутна. Яах аргагүй томоос том орон зайны эзэн тэр яах аргагүй мөн. Энэ сайхан Монгол орондоо эргэн төрөөрэй, Э.Энхбат начаан.