Шагдарсүрэнгийн Гүрбазар — Намтар

Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч

Шагдарсүрэнгийн Гүрбазар

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 5 дугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын соёл урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрбээр Монголын орчин үеийн утга зохиол, дууны урлаг, телевизийн сэтгүүл зүйд тод мөрөө үлдээсэн аугаа уран бүтээлч байсан юм. Ш.Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Иххэт, Алтанширээ сумдын зааг “Өнгөт Ногоон Толгой ” хэмээх газар мэндэлжээ. Их, дээд сургуульд сэтгүүл зүй, утга зохиолын чиглэлээр суралцаж, хөдөлмөрийн гараагаа хэвлэл мэдээллийн байгууллагаас эхлүүлсэн байна. Ш.Гүрбазар ахын яруу найраг, нийтлэл, бүтээлүүд нь ижий аав, хайр сэтгэл, монгол ахуй, хүний мөн чанар, амьдралын үнэ цэнэ, монгол хүний сэтгэлгээ, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлсэн үнэт өв болон үлдэж байгаа бөгөөд өнөөдөр ч монгол түмний сэтгэлд эгшиглэсээр байна. Түүний уран бүтээл, соёл урлаг болон сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Төрийн соёрхолт цолоор шагнажээ. Тэрээр монголын соёл, урлаг, утга зохиолын салбарт эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёл, хүн түүхийн сэдэвт олон зуун бүтээл туурьвиж, түмэн олныхоо оюуны санд өргөсөн эрхэм хүмүүн билээ. Олон сайхан дуу зохиож түмэн олондоо хүргэсэн урлагийн гавьяат зүтгэлтэн билээ. Намтар Ш.Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, одоогийн Алтанширээ сумын ойролцоо хэсэгт төржээ. Түүний аав нь Иххэт суманд төрсөн бол ээж нь Алтанширээ сумын уугуул хүн юм. Ш.Гүрбазар бага залуу насаа Алтанширээ суманд өнгөрүүлсэн нь олон бүтээл туурвилаас нь харагддаг. 1977 онд Улсын Багшийн Их Сургуулийг төгссөн. 1970 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлжээ. 2016 онд Их зохиолч Дашдоржийн Нацагдорж ийн 110 жилийн ойд зориулан амьдрал уран бүтээлээс сэдэвлэн 2004 онд бичсэн эмгэнэлт жүжгийн зохиолыг нь СТА Ч.Түвшин найруулж "Жаргаагүй нар" жүжгийг тайзнаа тавьсан юм. Зохиол бүтээлүүд 1973 онд "Дугуй хээтэй наадам" 1978 онд "Цэргийн ар гэр" жүжиг 1993 онд "Сэрүүн зүүд" "Шөнийн сүүдэр" жүжгийн зохиолоороо "Монголын зохиолчдын эвлэлийн шагнал" хүртжээ. 2004 онд "Жаргаагүй нар" эмгэнэлт жүжгийн зохиолоороо "Алтан өд" шагнал хүртсэн юм. 1983 онд "Хүний хань" жүжиг 1986 онд "Итгэл" теле жүжиг 1988 онд "Сэрүүн зүүд" жүжиг 1989 он "Элдэв зураг" жүжиг "Хаврын сүүл сар" 1989 он "Зургийн багш буюу нарны шувуу" жүжиг 1989 он "Надаар тоглосон хайр" жүжиг "Жаргах гэж дурладдаггүй" жүжиг "Чамайгаа алдмааргүй байна" жүжиг 2005 он Ном "Дугуй хээтэй наадам" 1973 он "Домгийн өглөө" 2002 он Гавьяа шагнал 1993 онд МЗЭ -ийн шагнал 2004 онд "Алтан өд" шагнал 2005 онд МУСГЗ цол 2013 онд “Д.Намдагийн нэрэмжит шагнал” 2022 онд Монгол Улсын Төрийн шагнал